Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Өлзийт, Хангай сумдын нутгаар 19,0 – 23,9 градус , бусад нутгаар 13,7 – 17,8 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,0 – 3,4 градусаар дулаан, Цэцэрлэг, Өлзийт, Хашаат, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын олон жилийн дунджаас 1,0 – 4,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна.Агаарт өдөртөө Тариат, Өлзийт, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумдын нутгаар 1,0 – 2,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 5,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт сумын нутгаар 40,0 градус, бусад сумдын нутгаар 28,0 – 34,0 градус хүйтэн байв. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар ажиглагдаагүй, ӨндөрУлаан, Цахир, Өлзийт сумдын нутгаар 10 - 21 өдөр , бусад сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Өлзийт, Төвшрүүлэх сумдын нутгаар 18,0 – 22,0 градус хүйтэн, бусад нутгаар 12,0 -16,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Чулуут, Хотонт сумдын нутгаар 1,0 - 7,0 градус, Өлзийт, Төвшрүүлэх, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 12,0 - 15,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 22,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 36,0 - 42,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 – 35,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын нутгаар 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0 – 4,2 мм хур тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 11 - 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 22 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут суманд ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар 12 -17 өдөр бусад сумдын нутгаар 1 -7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж зузаан ихэнх сумдын нутгаар 0 - 2 см ,сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 70 хувь нь цастай , цасны дундаж зузаан 0 - 3 см ,сарын сүүлчээр аймгийн нийт нутгаар цастай, цасны дундаж зузаан аймгийн ихэнх сумдын нутгаар 2 - 6 см , Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар цасны дундаж нягт 0,11 -0,16 г/ см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, малд тарилга хийх зэрэг ажлууд хийгдэж байв. Энэ сард аймгийн нутгаар хүйтэн жиндүү байсан ч мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Тариат, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Цахир, Хашаат, Хангай, Жаргалант сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа